Experimental Economics Mongolia ————- Туршилтын Эдийн Засаг Монголд

Home » Судалгаа

Судалгаа

Уламжлалт эдийн засгийн аргаар судалгаа явуулахад өнгөрсөн хугацаанд юу болсоныг хардаг бол туршилтын эдийн засагчид бусад шинжлэх ухаанд хэрэглэдэг хяналттай туршилтын аргыг ашигладаг юм.

Эдийн засагчид аливаа хавсарга судалгааг тэдний хяналтаас гадуур байдаг бодит эдийн засгийн мэдээнд тулгуурлан гүйцэтгэдэг юм. Жишээлбэл, цалингийн доод хэмжээг өөрчлөхөд залуу ажилчдын ажилгүйдлийн түвшин хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийн бид мэдэхийг хүсвэл уламжлалт арга барилаар хандвал цалингийн доод хэмжээ нь өөрчлөгдөж байсан мужуудын мэдээг цуглуулж ажилгүйдлийн түвшинг цалингийн доод хэмжээ өөрчлөгдөхөөс өмнө болон өөрчлөгдсөний дараа гэсэн хоёр төлөвөөр харьцуулна. Гэхдээ бодит амьдрал дээр цалингийн доод хэмжээний тухай хуульд өөрчлөлт орохоос гадна олон өөрчлөлт нэгэн зэрэг болж байдаг тул тухайн мэдээнээс ажилгүйдлийн түвшингийн өөрчлөлт нь зөвхөн цалингийн доод хэмжээнээс болсон гэж баталгаатай хэлэх аргагүй юм. Эдийн засагт төв банкны зээлийн хүүг бууруулсан эсвэл газрын тосны үнэ огцом өссөн гээд ажилгүйдлийг нэмэгдүүлэх гадны өөр олон хүчин зүйл байж болно.

Харин туршилтын эдийн засаг нь хяналттай лабораторын орчинд туршилт явуулах замаар эдгээр гадны хүчин зүйлсийн нөлөөг арилгадаг юм. Нэг сая хүнийг оролцуулсан цалингийн доод хэмжээний тухай туршилт хийх боломжгүй ч гэсэн туршилтын эдийн засаг нь ажил олгогч болоод ажилчид хөдөлмөрийн зах зээл дээрхи бодлогын арга хэмжээнд хэрхэн хариу үйлдэл хийж болох тухай мөн эдийн засгийн онолын загварыг хэрхэн сайжруулж болох талаар үнэтэй мэдээг хангана.

 

Эдийн Засгийн Онолын Сүүлийн Үеийн Ололт Амжилтаас-2015-12-15

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: