Experimental Economics Mongolia ————- Туршилтын Эдийн Засаг Монголд

Home » Судалгаа » Нийтийн нөөц

Нийтийн нөөц

Нийтийн нэгдмэл нөөц (Common-Pool Resource) гэж аливаа этгээдийг тухайн нөөцийн ашиглалтаас хасах боломжгүй буюу олон хүмүүс нэгэн зэрэг ашиглаж буй нөөцийг хэлнэ. Үүнд ой мод, агаар, ус, бэлчээр зэрэг байгалийн нөөц багтана.

Эдгээр нөөцийг хэт их ашиглавал нэн тэргүүнд уг нөөцийн даац хэтэрсэнтэй үүдэн нөөцийн нөхөн сэргэх чадамж мохон улмаар нийтийн нөөцийн эмгэнэлт байдал (Tragedy of Commons) үүсдэг хэмээн Хардин өөрийн 1968 оны бүтээлдээ тайлбарлан энэ байдлаас ангижрах цорын ганц зам нь төрийн зохицуулалт хэмээн санал болгосон бол Демсетц харин тус нөөцийн өмчийн хүрээг тодруулан хувийн эзэмшилд шилжүүлвэл эмгэнэлт байдал арилна гэжээ. Остром (1990) харин хамтаараа нөөц эзэмших амжилт бүхий олон хувилбарыг бодит амьдралаас ажигласны үр дүнд нийтийн нөөцийг үр ашигтай ашиглах хамтын эзэмшлийн нэгэн хувилбарыг тогтоожээ. Үүнд тодорхой хэсэг хүмүүс нэгдэн хамтаараа нөөц эзэмших бөгөөд нөөцийн даацыг оновчтой түвшинд хадгалах хөшүүрэг нь оновчтой хэмжээнээс хэтрүүлэн ашигласан этгээдэд торгууль ногдуулах тогтолцоо юм.


belcheer

Тухайн нөөцийг ашиглах даац хэтэрсэн тохиолдолд нөөц шавхагдан дахин сэргэх боломжгүй болох эмгэнэлт байдал үүсдэг байна. Жишээ нь малын тоо толгой их болоход бэлчээрийн даац хэтэрч үржил шим нь буурч бэлчээргүй болно.


Д. Долгорсүрэн “Шилжилт хөдөлгөөний нөхцөл дахь нийтийн эзэмшлийн нөөцийн ашиглалт’’ сэдэвт диссертацийн ажилдаа бэлчээр, ой мод, ан агнуурын загас гэх мэт нийтийн эзэмшлийн нөөцийн ашиглалтанд эмгэнэлт байдал үссэн бол иргэд нөөцийг ашиглах нийгмийн оновчтой хязгаарыг тогтоон торгуулийн тогтолцоог нэвтрүүлж чадваас нөөцийн үр ашигт байдал нөхөн сэргэнэ гэдгийг онолын загвараар харуулж дэвшүүлсэн таамаглалаа эдийн засгийн лабораторын туршилтаар нотолсон. Эдийн засагчид туршилтын үр дүнг хүчин төгөлдөр хэрэглэхүйц болгох үүднээс судалгаанд оролцогчдод бэлэн мөнгөн төлбөр төлдөг байна. Д. Долгорсүрэн өөрийн докторын ажлын судалгаанд шаардлагатай санхүүжилтийг олон улсын байгууллагаас олж чадсанаас гадна Удирдлагын Академийн компьютерын лабораторид сүлжээгээр холбогдсон орчин үүсгэж туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн ба Удирдлагын Академийн бусад багш нарыг туршилтын явцад оролцуулан шинэлэг арга барилаас суралцах боломж олгосон сайн талтай болсон. Уг туршилтыг Монгол болон АНУ-ын оюутнуудыг оролцуулан хоёр улсад явуулан соёлын ялгаа байж магад гэсэн таамаглалыг няцаасан байна.

Нийтийн нэгдмэл нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх арга санал дотор торгуулийн тогтолцоо нь нэг байгууламжийн хүрээнд оновчтой болохыг Казари болон Плот (2003) хоёр тогтоожээ. Харин олон нэгж, байгууламжаас бүрдсэн эдийн засагт нэг нэгжээс нөгөөрүү иргэд чөлөөтэй шилжих боломжтой бол торгуулийн тогтолцоо нь нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх эсэх талаар судалгаа урьд өмнө хийгдээгүй байсан тул Д.Долгорсүрэнгийн бүтээл энэ асуултанд хариу барисан утгаараа ач холбогдолтой болжээ.

Д.Долгорсүрэнгийн бүтээлийн шинэлэг талууд гэвэл нэгт, шилжилт хөдөлгөөн бүхий нийтийн эзэмшлийн нөөцийн онолын загвар боловсруулсан; хоёрт, онолын загвараа эдийн засгийн туршилтаар баталсан; гуравт, эдийн засгийн туршилтаа хоёр орны жишээн дээр гаргасан; дөрөвт, тус эдийн засгийн туршилтаар хувь хүний шинж төрхийг илэрхийлсэн зан үйлийг олж харсан давуу талтай. Судалгааны үр дүнд торгуулийн механизм хэрэглэсэн тохиолдолд шилжилт хөдөлгөөнтэй үед нөөцийн ашиглалт оновчтой болж нөөцийн үр ашиг өндөр байгаа нь нөөц ашиглахад институцийн ач холбогдлыг харуулав. Нөгөө талаас хувь хүний шинж төрх нөөцийн ашиглалтад нөлөөлж болзошгүйг энэхүү туршилт харуулж чадсан байна.

Д. Долгорсүрэн Economic Inquiry, Economics Bulletin гэх мэргэжлийн өндөр зэрэглэлтэй олон улсын сэтгүүлд уг судалгааны үр дүнг хэвлүүлсэн.
Common-Pool Resource with Free Mobility: Experimental Evidence, Economic Inquiry, Vol. 51, Issue 2, pages 1404-1420, April 2013. PDF  instructions
“The Tragedy of the Commons” and Free Mobility, Economics Bulletin, Vol. 31 no.1, 2011, pp. 9-16.

 


 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: