Experimental Economics Mongolia ————- Туршилтын Эдийн Засаг Монголд

Home » Судалгаа » Судалгааны арга зүй

Судалгааны арга зүй

1. Туршилтын хэрэглэгдэхүүний ялгаа

Эдийн засгийн лабораторын туршилтыг (1) компьютер ашиглан хэрэгжүүлэх эсвэл (2) үзэг ба цаас ашиглан хэрэгжүүлэх хоёрт адил үр дүн өгөх эсэх талаар туршилтын мэдээг харьцуулж үзэхэд статистик утганд мэдэгдэхүйц ялгаа байсангүй.


 

handrun

Лабораторын туршилтыг үзэг, цаас ашиглан явуулж байна

computerized

Лабораторын туршилтыг компьютер ашиглан явуулж байна


Нийтийн нэгдмэл нөөцийн эдийн засгийн туршилтыг Монгол улсад 2006/2007 онд тус бүр хэрэгжүүлсэн бөгөөд зохицуулалт огт байхгүй үед нийтийн нөөцийг хэт их ашиглаж үр ашиг нь буурч байхад харин торгуулийн тогтолцоог нэвтрүүлэхэд нөөцийн үр ашиг нэмэгдэж үзэг-цаас ашигласан ч эсвэл компьютер ашигласан ч адил үр дүнтэй байв. Өөрөөр хэлбэл аль ч хэлбэрийн туршилтын аргыг ашигласан торгуулийн тогтолцоо үр дүнтэй шийдэл юм гэж нотлогдсон. Гэхдээ үзэг-цаас ашигласан туршилтын үед зохицуулалт байхгүй байсан зах зээлийн үр ашиг компьютер ашигласан туршилтынхаас өндөр байсаныг хүмүүсийн хоорон дахь харилцан бие биедээ нөлөөлөх нийгмийн харилцаагаар тайлбарлаж болох юм. Торгуулийн тогтолцоог хэрэгжүүлэн илүү үр дүнд хүрч байгаа зах зээлийг хараад зохицуулалт байхгүй зах зээлийн тоглогчид мөн адил нөөцийн ашиглалтаа бууруулж үр ашигаа нэмэгдүүлж байсан юм. Судалгааны үр дүнг дараахь PDF холбоосоос харж болно

Computerized versus Human Interaction: Methodological Note on CPR experiments PDF


 

2. Туршилтад оролцогчид оноосон үүрэг ролийг харилцан солилцон тоглосны үр нөлөө

Туршилтын явцад эдийн засагчид аливаа хүчин зүйлийн нөлөөг гаргах гэж туршилтын олон янзын горим тогтоодог Жишээ нь нэг тоглогч нэг үүрэг гүйцэтгээд туршилт дуусаж болно эсвэл горимын дагуу хоёр тоглогчтой тоглоомыг нэг хүн хоёр удаа тоглож хоёр ролийг аль алийг нь гүйцэтгэнэ Туршилтын энэхүү хоёр горимын хооронд зарчмын ялгаа байхгүй буюу туршилтын энэхүү дезайн оролцогчийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж дараахь судалгаа нотолсон байна

Playing Both Roles: Role Reversal Effect and Culture in Simple Games, with Sun-Ki Chai and Katerina Sherstyuk PDF

 


 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: